Б.Мишээл, Т.Бадамжав, Б.Номин нарт дээрэлхүүлж байсан төгсөгчдөөс мэдүүлэг авчээ

Б.Мишээл, Т.Бадамжав, Б.Номин нарт дээрэлхүүлж байсан төгсөгчдөөс мэдүүлэг авчээ

Гуравдугаар сарын 29-нд жүжигчин Немо буюу Б.Номин "Baji & Ylalt" нэвтрүүлэгт оролцсон дугаар цацагдсан. Тэрбээр уг нэвтрүүлгийн үеэр "Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй" гэж ярьсан.

Гэвч Б.Номин Т.Бадамжав, Б.Мишээл гэх хоёр найзтайгаа хамтран СУИС-ийн оюутан байх үедээ бусдыг дээрэлхдэг байсан гэнэ. Энэ талаар тэдний доод курсэд суралцаж байсан охин шүгэл үлээснээр СУИС-ийн курсын ялгаа, дээрэлхэлт олон нийтийг бухимдуулсан. 

Тухайн үед дээрх жүжигчид энэ мэдээллийг үгүйсгэж, хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээ илэрхийлж байв. 

Тэгвэл шүгэл үлээж өөрийн кэйсээ бичиж, мэдээлсэн төгсөгчдөөс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч эхэлжээ. Ингэхдээ тухайн үед юу болсныг нэгд нэгэнгүй асууж яриулсан ч, хэрэг явдал болсноос хойш их хугацаа өнгөрсөн учир ямар нэг үр дүн хүлээлтгүй гэх агуулгаар мэдээлэл өгөөд явуулсан байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.