"Ул" сайд асан Д.Сарангэрэл намын жагсаалтаар сонгогдохоор улайрч эхэлжээ

"Ул" сайд асан Д.Сарангэрэл намын жагсаалтаар сонгогдохоор улайрч эхэлжээ

2024 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдэж байна. Энэ удаагийн сонгуульд 128 гишүүн УИХ-д суух юм.

Тухайлбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичих бөгөөд энэ нь УИХ-д 24 эмэгтэй нэр дэвшигч орж ирэх бололцоо бүрдэж байгаа юм. Жишээ нь МАН жагсаалтаас 16 суудал авлаа гэхэд 8 нь эмэгтэй байх юм. Тэгвэл зарим улстөрчид намын жагсаалтаар сонгогдохоор улайрч байгаа гэх. Тэр дундаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл жагсаалтад нэрээ бичүүлэхээр өрсөж байгаа сурагтай. Д.Сарангэрэлийн хувьд Хан-Уул дүүргээс гурван удаа УИХ-д сонгогдсон Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. Гэвч түүнийг Хан-Уулаас бус Хөвсгөл, Булган, Орхон аймгаас нэр дэвшихийг санал болгожээ. Харин "саран ижий", "ул" хатагтай Д.Сарангэрэл намын жагсаалтаар эхний 15-т орохоор намын даргаа ятгаж суугаа л гэнэ дээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.