Төрийн соёрхолт, дуучин Д.Болд сонгуульд хүч үзэх үү?

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд сонгуульд хүч үзэх үү?

Брэнд эгнүүлж, трэнд дэлгэрүүлдэг, 50 шахаж яваа ч насандаа баймгүй оворгүй, хөгжилтэй, эрч хүчтэй, өнөр бүлийн өрхийн тэргүүн, дээдсийн хүрээллийн од, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдод дутуу зүйл гэж бараг үгүй. Харин сонгуульд нэр дэвших л дутуу байх. Цахим орчиндоо идэвхтэй байдаг поп дуучин маань урлагаасаа хөндийрөөд байдаггүй, ёстой л шавайгаа ханатал дуугаа дуулж, тоглолтоо хийсэн.

Тэгвэл цахим хуудастаа “Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно оо.” гэж бичсэнийг олон нийт сонгуульд нэр дэвших нь үү гэж хардаж сууна. Дэвшвэл аль намаас, ямар тойрогт өрсөлдөх бол гээд олон асуулт урган гаргана. Сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ердөө 10 хоногийн дараа тодорхой болно. 60 гарсан тэтгэврийн хөшгчүүд ганц удаа нэр дэвшье гээд гуйж байхад охид, хүүхнүүдийн краш, 46 настай Д.Болдод байж болох хэрэг. Гэвчиг дутах юмнаасаа дутаж сурвал урлагийнханд ээлтэй сэн.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.