Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал 28-нд товлогдлоо
Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал энэ сарын /2025.05.28/ 28-ны өдөр товлогдлоо.
Түүнийг анх 2023 оны 12-р сарын 4-ний өдөр цагдан хорьсон. Улмаар цагдан хорих хугацааг хоёр удаа тус бүр 30 хоногоор сунгасан. Эцэст нь 67 хоног хориод 2024.02.09-ний өдөр суллаж, гадуур шалгахаар шийдвэрлэсэн.
Ингэхдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.28-ны өдрийн 13 дугаар захирамжаар Прокуророос Н.Өнөрцэцэгийг:
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.