Б.Очирваань өчигдөр Лондонд болсон Премьер лигийн хаалтын шоунд урилгаар оролцжээ
Хөлбөмбөгийн спортын дэд мастер, 26 настай Б.Очирваань шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлж байсан билээ.
Тэгвэл тэрбээр урт аяллаа амжилттай өндөрлүүлж хамгийн дуртай тоглогч болох Манчестер Юнайтад багийн менежер Уэйн Рүүнитэй уулзсан юм. Тухайлбал түүний Монголоос гарсан урт аялал, Манчестерыг зорьсон шалтгаан, зорьсондоо хүрч, мөрөөдлөө биелүүлж чадсан тухай нэвтрүүлэг Английн Премьер лигийн албан ёсны хуудаст тавигдаж, олон сая үзэгчдийн хүртээл болсон. Түүнчлэн Премьер лигийн хамт олон Б.Очирвааньд ирэх улирлын хүссэн нэг тоглолтоо үзэх хоёр билет болон онгоцны билет бэлэглэжээ. Мөн тэрбээр өчигдөр /2024.05.22/ Лондонд болсон Премьер лигийн хаалтын шоунд уригдаж, үйл ажиллагаанд нь оролцсон байна.





Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.