ДБЭТ-ын захирлын суудалд "жинхэлсэн" Б.Сарантуяа

ДБЭТ-ын захирлын суудалд "жинхэлсэн" Б.Сарантуяа

Ц.Түвшинтөгс 2023 оны долдугаар сард ДБЭТ-ын захирлын ажлаа өгч, түүний оронд Б.Сарантуяаг түр томилсон. Тус театрын уран бүтээлчид театрын дарга Ц.Төвшинтөгсийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан байдаг. Өдгөө 80 жилийн түүхтэй 280 орчим мэргэжлийн уран бүтээлчтэй сонгодог урлагийн театрын уран бүтээлчид цалин бага, ажиллах хүний нөөцгүй болсон тухайгаа ярьж байв.

Шинэхэн захирал Б.Сарантуяагийн тухайд Уран зургийн галерейн даргын албыг хашиж байхдаа ДБЭТ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ч өдгөө “жинхлээд” буй.

Тэрээр эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан байна. 2001 оноос Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2004 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд Хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад Галлерейн захирлаар дэвшсэн аж. Мэргэжлийн урлагийн томоохон хоёр байгууллагыг дамнан толгойлж буй тэрбээр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн төрсөн дүү Б.Мөнхбатын эхнэр. Энэ сэжмээрээ Дуурийн захирлаар томлогдсон гэгддэг ч өөрсдөө үгүйсгэдэг.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.