Экс ерөнхий сайдын экс эхнэр
Экс ерөнхий сайд С.Баярын анхны гэргий, ууган охид болох Б.Нандин, Б.Бадамханд, Б.Хонгор нарынх нь ээж О.Гэрэлтуяа 70 насны босго дөхсөн ч бие галбир, уян хатан байдлаараа алмайруулдаг хэвээр. Тэрбээр 2010 онд “Мандала” иог, эрүүл амьдрахуйн төвөө нээж байв. Тус төв нь Аюрведийн бариа засал, Панчакарма цэвэрлэх аргууд, иогийн дасгал заахаас гадна Энэтхэг, Төвдийн гэдэс дотор цэвэрлэх, эмчилгээний цайнууд, бясалгалын хувцас зэргийг зарж борлуулдаг аж. 10 гаруй жилийн дотор тус төв нь Монголын толгой баячууд, дээдсийн хүрээнийхний байнгын үйлчлүүдэг газар нь болсон ч гэгддэг.
О.Гэрэлтуяа хатагтай 2003 оноос иогоор хичээллэж , 2009 онд иогийн багшийн сургалтыг дүүргэжээ. АНУ-ын Род Страйкер, Таж иог”-ийн Тереза Эллиот, Гонконгийн “Pure yoga”-ийн Дарио Калварузо, АНУ-ын Дхарма Митта, Амьдрах урлагийн иог, бясалгалын сургалтууд, Ошо бясалгал, Кундалини иог, Төвдийн Чумпа багшийн Төвдийн амьсгалын сургалтанд тус тус хамрагдаж байсан. Иогийн нарийн уламжлалт мэдлэгт суралцахаар Энэтхэг улсад удаа дараа аялж, ОХУ, Гонконгд зохион байгуулдаг иогийн фестивалиудад оролцож, дэлхийд алдартай гэгээнтэн, иогийн мастер, багш нараас суралцаж байжээ. Мөн 2020 онд “Иогийн карт”, “Асана ном“-ыг бичсэн байдаг.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.