Ч.Ундрал дарга болсноор намбад дарагдав

Ч.Ундрал дарга болсноор намбад дарагдав

Нэгэн цагт дуучин, хөтлөгч, жүжигчин гээд тал бүрийн авьяасаа гайхуулж явсан тэрээр монголын халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг байв. Ингэж явахдаа ч “Херо” Б.Баатартай ханилж, нэг хүү төрүүлсэн байдаг. Кино урлагийн төгс хосоор ч нэрлэгдэж явсан тэдний хамтын амьдрал алдарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, одоогийн УИХ-ын гишүүн П.Анужингийн ачаар ч гэх үү, балгаар ч гэх үү дуусгавар болсон түүхтэй. “Херо” Б.Баатар ч Ч.Ундралаас өмнө амьдрал зохиож байсан хүүхэмсэг эр гэдгээрээ зартай.

Ч.Ундрал дуулиант салалтаасаа хойш өөрөөсөө дүү залуу болох “Хит”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой нэг гэрт орж, охинтой болсон байдаг. Түүний дурлалын сторийг сөхвөөс Холливиуд” Б.Амараагийн нэр хүртэл дурайна. Олны танил одуудын адармаат амьдралын жишгээр амьдарч яваа Ч.Ундрал өдгөө Монголын кино урлагийн үндэсний зөвлөлийн даргын алба хашиж буй. Нэгэн цагт залуусын хайрыг татаж, кино урлагт ч өөрийн өнгөө үлдээж явсан Ч.Ундрал ийнхүү намба сууж, даргын албаа ч чимээгүйхэн хашиж явна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.