Артист 168 хар тамхины хэргээр баривчлагдаад, суллагджээ

Артист 168 хар тамхины хэргээр баривчлагдаад, суллагджээ

 

Артист 168 буюу Х.Тэнгис нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үндэслэлээр баривчлагдаад саяхан суллагджээ. Тодруулбал, түүнийг мансуурсан байдалтай байхад нь хуулийн байгууллагынхан олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж, зөрчлийн хэрэг нээн шалган, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Харин шүүхээс түүнд долоо хоногийн баривчилгаа, 14 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оноожээ. Тухайлбал Х.Тэнгисийг

5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

3.Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж додоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэх зүйл ангиар шийтгэсэн байна. 

Эх сурвалж: isee.mn

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.