Л.Оюун-Эрдэнэд "дагаар" орсон Сексцагаанбогд гэж хэн бэ

Л.Оюун-Эрдэнэд "дагаар" орсон Сексцагаанбогд гэж хэн бэ

Сонгуулийн сургаар улстөрчдийг дэмжих суртал ухуулга ээлжит олны танил хүнээр артист Сексцагаанбогд тодров. Уран бүтээлийн нэрээ Сексцагаанбогд гэж өвөрмөцөөр нэрлэсэн түүнийг Б.Гантулга гэнэ. Философич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй тэрбээр “Шинэ Монгол Технологийн коллеж”-д англи хэлний багшаар ажилладаг байжээ. Өдгөө 29 настай тэрбээр анхны дуугаа “Labish” нэртэйгээр 2021 онд цацаж байв. Үүнээс хойш хэд хэдэн дуу гаргаснаас экс найз охин, хөгжмийн продюсер, контент бүтээгч, Н.Уринтайгаа хамтарсан “Good” дууг гаргаж байснаар олонд танигдаж эхэлсэн. Ийнхүү мэргэжлээ дуутайгаа хослуулан уран бүтээлээ хийх болсон Сексцагаанбогд реппер Gee, Ka нартай хамтран дуулж, богино хугацаанд карьераа өндөрт өргөж чадав. 

Түүний хөтлөгч Б.Мандуулын подкастад оролцсон дугаар нь олон хүнд хүрч, тухайн үедээ л нийгэмд маргаан дагуулж байсан удаатай. Олон нийтийн дунд үзэл санааны маргаан дэгдээгээд амжсан тэрбээр оны өмнөөс “Монголдоо” гэх нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон. Философич мэргэжилтэй түүнийг энэ тэндэхийн арга хэмжээнд лектороор оролцуулах нь их. Аль ч нам байсан тайзан дээр нь гараад, залуусаа уриалах нь энүүхэнд. Саяхан Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа ил цагаан зарласан. Үзэл бодол нэрээр санал болоод бие сэтгэхүйгээ худалддаг олны танил хүмүүсийн тоо ийнхүү нэгээр нэмэгдэв.  

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.