Т.Мөнхсайхан өөрийн нэрээ ашиглан сурталчилгаа хийж явна

Т.Мөнхсайхан өөрийн нэрээ ашиглан сурталчилгаа хийж явна

Утгаа алдсан пиартай улстөрчдийн тоог сайд асан Т.Мөнхсайхан нэгээр нэмсэн. Энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгааг ч хэлэх үү, цахим хуудастаа тун идэвхтэй болж, нэг өдрийн влог хийж, сүүлдээ өөрийн нэрээ ашиглан сурталчилгаагаа хийж явна. Тогтмол овогтой Мөнхсайхан нэг өдрийн үйл явдлаа харуулдаг влогийнхоо үеэр “Тогтмол Мөнхсайхан”-аараа байя гэвэл ус ууж байгаарай гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан. Тиймдээ ч сонгуульдаа “Эрүүл энх, Мөнх сайхан” амьдралын төлөө уриатайгаар сурталчилгаагаа хийж явна. 

Хүний их эмч мэргэжилтэй тэрбээр 35-тайдаа ГССҮТ, УНТЭ-ийн захирлаар ажиллаж, 37 настайдаа Эрүүл мэндийн сайд болсон байдаг. Ковидын үе таарсан учир түүний сайдын суудал ганц жилийн настай байв. Үүний дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа өөрийн зөвлөхөөр авсан. Түүний хувьд салбартаа алдартай, залуу, чадварлаг эмч гэгддэг учир өндөр албан тушаалд байнга томилогдоостой. Эмч хүнийг ч хэлэх үү бие бялдартаа гоц анхаардаг түүнийг крашладаг охид, бүсгүйчүүд ч олон.  Царай зүс, бие хааны хувьд өөлөх юмгүй гээд Т.Мөнхсайханд хир халдаахгүй байх нь ч бий. Ямар сайндаа тойргоор явж байгаа түүнийг тал, талаас нь татаж чангаагаад, үнсэх гэж дайраад явуулахгүй л байгаа сурагтай. Ингэж л дүнгээ тавиулж явна даа, цаад Т.Мөнхсайхан чинь. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.