ТАНИЛЦ: Монголд ирсэн "T ara" хамтлагийн дуучин Hyomin гэж хэн бэ

ТАНИЛЦ: Монголд ирсэн "T ara" хамтлагийн дуучин Hyomin гэж хэн бэ

Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дэлхийн улс орнуудаас олон алдартай дуучин, жүжигчин, инфлюнсерүүд Монголыг зорин ирсээр буй. Тэгвэл энэ удаад БНСУ-ын T Ara хамтлагийн дуучин Hyomin өчигдөр /2024.06.19/ Улаанбаатар хотноо ирлээ. 

Түүний жинхэнэ нэрийг Пак Сун Ён гэдэг бөгөөд тэрээр 1989 оны тавдугаар сарын 30-нд БНСУ-ын Бусан хотноо мэндэлжээ.

content 1002 y2byl6o04yab1

Өдгөө 35 настай Hyomin анх JYP энтертайнмтентад бэлтгэгдэж, 2007 онд Wonder Girls хамтлагийн гишүүн болох гэж байжээ. Гэвч 2009 онд T Ara  хамтлагт орж, долоодугаар сард анхны тайзан дээрээ гарсан байна. Улмаар хамтлагийнхаа ахлагч болж, телевизийн шоу нэвтрүүлэгт уригдан оролцдог болжээ. Мөн тэрбээр дуулахын хажуугаар, 2010 онд “Миний найз охин 9 сүүлт үнэг” драмад тоглон, жүжигчний карьераа эхлүүлж байв.

content 1002 230531 T ara Hyomin

Hyomin хамтлагтаа ороод 6 жилийн дараа анхны соло дэбютээ “Make up”, “Nice Body” гэх дуунуудаар гаргажээ.

Түүний бас нэг авьяас нь хувцасны дизайнер хийх гэнэ. Тэрээр анх 2011 онд цацагдаж байсан Roly Poly дуун дээр хамтлагийнхаа бүх гишүүдийн хувцасны загварыг өөрөө гаргажээ. Ийнхүү Hyomin шинэ чадвараараа олон загвар өмсөгчдөд шагшигдаж, өдгөө дэлхийн алдарт брэндүүдийн загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг байна.

content 1002 iB7hiXhpwnT0G

Өдгөө тэрээр дуучин, ая зохиогч, жүжигчин, дизайнер гэх мэргэжлээр уран бүтээлээ туурвисаар байна.

content 1002 t ara hyomin 1

content 1002 tumblr o9eg1sP5Bk1u2

content 1002 t ara

content 1002 522792

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.