Брэд Питт 105 настай хөршөө өөрийн харшид үнэ төлбөргүй амьдруулж байжээ
Холливудын нэрт жүжигчин, өдгөө "F1" киноны зураг авалтад оролцож буй Брэд Питт зөвхөн авьяас чадвараараа бус, хүнлэг энэрэнгүй сэтгэлээрээ дэлхий дахиныг бишрүүлсээр ирсэн билээ. Түүний амьдралын нэгэн сонирхолтой бөгөөд сэтгэл хөдөлгөм түүх саяхнаас олон нийтийн сүлжээнд дахин эрчээ авч байна. Энэ нь тэрээр өөрийн өндөр настай хөршдөө хэрхэн тусалж, Лос-Анжелес дахь тансаг харшдаа олон жилийн турш ямар ч түрээсгүйгээр амьдруулсан тухай түүх юм.
Брэд Питт 1994 онд Лос-Анжелесийн Лос-Фелиз дүүрэгт байрлах түүхэн харшийг анх 1.7 сая ам.доллароор худалдаж авч байжээ. Тэрээр дараагийн гучин жилийн хугацаанд тус эдлэн газраа өргөтгөхийн тулд зэргэлдээх газруудыг шат дараатайгаар худалдан авсан байна. Эдгээр худалдан авсан газруудын нэг нь Жон (John) хэмээх өндөр настны эзэмшлийнх байв.
Тухайн үед Жон 90 гаруй настай байсан бөгөөд хань нь таалал төгсөж, ганцаараа үлдсэн байжээ. Брэд Питт түүний газрыг худалдаж авсныхаа дараа өндөр настныг гэрээс нь хөөж гаргахыг хүссэнгүй. Харин ч эсрэгээрээ, түүнд насан эцэслэтлээ тус байшинд ямар ч түрээсийн төлбөргүйгээр амьдрах боломжийг олгосон байна. Жон маш урт насалж, 105 насандаа таалал төгссөн бөгөөд энэ бүх хугацаанд Брэд Питтийн эдлэнд үнэ төлбөргүй, амар тайван амьдарчээ.
Эх сурвалж: timesofindia.indiatimes.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.