Өсвөрийн шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртлээ

Өсвөрийн шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртлээ

Казакстан улсын Алматы хотноо зохион байгуулагдаж буй 2024 оны өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй 27 өсвөрийн шатарчдаас стандарт буюу тэмцээний хамгийн чухал ангилалд манай гурван тамирчин медаль хүртлээ.

Тодруулбал, охидын 16 насны ангилалд Э.Хүслэн дэд байр, хөвгүүдийн 14 насны ангилалд Г.Тэнгүүндалай мөн дэд байр, 10 насны ангилалд Ц.Ананд гутгаар байр тус, тус эзэлжээ. 

Энэ удаагийн өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 650 гаруй тамирчид оролцож, Азийн түүхэнд хамгийн их оролцогчидтой тэмцээний рекорд тогтоосон байна.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.