Монголд зургийг нь авсан “Harbin” киног Торонтогийн наадмаар нээнэ
Өмнөд Солонгосын A зэрэглэлийн жүжигчид болох Хён Бин, Пак Жүн Мин, И Дон Ук нарын алдартай жүжигчдийн хамтран тоглосон “Harbin” киног ирэх есдүгээр сард Канадын Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээхээр болжээ.

Түүхэн драм төрлийн “Harbin” киноны зургийг Өмнөд Солонгос, Латви, Монгол улсад авсан бөгөөд манай улс дахь зураг авалтыг 2022 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймагт гүйцэтгэсэн юм.
Сонирхуулахад, CJ энтертайнментын бүтээл "Harbin" кинонд 1900-аад оны эхэн үеийн Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн түүхийг өгүүлсэн. Тэмцэгчид Японы дарангуйллын эсрэг тэмцэж, Солонгосын тусгаар тогтнолыг олж авахын тулд амь насаараа дэнчин тавьж, Хятадын Харбин хотод эрх чөлөөний төлөө зоригтой дайралт хийсэн талаарх түүхийг үзүүлдэг аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.