ХОМ: С.Жавхлан 900 сая төгрөгийн малтай
Авилгатай тэмцэх газраас УИХ-ын 2024 оны сонгуульд оролцож буй нэр дэвшигчдийн ХОМ-ийг олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл ХОМ-ээрээ эмэгтэй нэр дэвшигчид дундаас Ч.Номин тэргүүлж байсан бол МАН-ын жагсаалтаар тодорсон Д.Энхтүвшин хамгийн их үнэт эдлэл, машин, хадгаламж зэргээрээ бусад нэр дэвшигчдээс илүүрхэж байв.
Тэгвэл 2016 онд УИХ-ын гишүүн болж, дөрвөн жил төрийн суудалд суусан С.Жавхлангийн өөрийн орлого 47 сая бол гэр бүлийн орлогогүй, 900 сая төгрөгийн малтай гэж мэдүүлжээ. Тэрбээр энэ удаад БНН-аас нэр дэвшиж буй. Ингэхдээ өөрийн төрсөн нутаг болох Увс аймгийг багтаасан баруун бүс буюу 2-р тойрогт нэр дэвшиж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.