Гитарчин Д.Өлзий-Орших: Энэ хараал идсэн монголын урлагийг хаая

Гитарчин Д.Өлзий-Орших: Энэ хараал идсэн монголын урлагийг хаая

 

Бөөн зодоон дундуур гүйж ороод зодуулаад гарч ирэхээс. 
1. Амээркийн гавьяат, Английн АЖ гэж байхгүй гэнээ.
Уучлаарай байдаг шүү.
Улс орон бүр авьяастнуудаа шагнадаг. 
Амээрикт National Medal of Arts буюу манайхаар Ардын жүжигчин, Presidential Medal of Freedom буюу манайхаар Чингис  хаан одонгоор олон урлагийнхнаа шагнасан байдаг. Боб Дилан, Мисси Эллиот гээд олон хүмүүс шагнуулсан байдаг. 
Англи бол бүүр аймаар. Төрийн одонгоос авахуулаад бүр Хөлөг баатар буюу манайхаар ТАЙЖ хэргэм хүртэл олгодог.
Маккартни, Элтон Жон, Род Стюарт гээд тайж нар байна. 
Манай АЖ цаашаа😂
2. Энэ муусайн урлагийнхан ямар баялаг бүтээсийн гэнээ.
Улс орон бүрт үндэсний дуу хуур хөгжим, бүжиг, кино жүжиг байж гэмээ нь уг нь тухайн улс бусад улс үндэстнээс ялгарж байдаг. 
Тэрийг бүр үндэсний баялгийн  хэмжээнд авч үздэг.
Ингэж үнэхээр бүгдээрээ бодоод байгаа бол  цөмөөрөө энэ хараал идсэн Монголын урлагийг бүрмөсөн хууль гаргаж хаая.
Тэртээ тэргүй дэлхий даяар өөр улсуудын зөндөө гоё урлаг байхад манай энэ хэдэн пөөнийсөн юмнуудаар ацаа хийнэ.
3. Ариунаа Хүүхдийн элч болоод хүүхдүүдийн төлөө юу ч хийгээгүй гэнээ.
Хүүхдийн хорт  хавдрын эсрэг “За” санг үүсгэн байгуулалцаж, хэд хэдэн хүүхдийн гадаадад эмчлэх өндөр зардлыг босгож явсныг нь хамт байсны хувьд нэг муу мэдээд байна. 
Хүүхдийн төлөөх олон арга хэмээнд дуу хуураа өргөж, үнэ төлбөргүй дуулж явсныг нь бас мэднэ зүгээр. 
4. Бид баялаг бүтээж, тариа тарьж, мал өсгөж байхад энэ муусайн дуучид хэдэн дуу ирж дуулсныхаа төлбөрт их мөнгө авч, биднуусыг  шулж байна гэнээ.
Дуучин гэдэг чинь бас мэргэжил. Ажлаа хийгээд цалингаа аваад явж байгаа улс шүү.
Үнэгүй дуулаад л байвал энэ муу хэдэн  урлагчин чинь яаж амьдрах уу?  Та нар гурил будаа, мал махаа үнэгүй өгөөд, утас, тогных нь төлбөрийг өмнөөс нь төлөх үү?
Урлагийн амжилт гэдэг маань хүмүүсийн алга ташилтаар л хэмжигддэг зүйл. 
Бусдаас илүү авьяастай байсных нь төлөө дэлхий даяар өндөр үнэ төлдөг жишигтэй.
Урд шөнө хөлбөмбөгийн завсарлагаар фэйсийн коммэнт баахан уншаад урлагаас больж, Мотул тосны наймаачин болсон  өөртөө баяр хүргэв. 
Аягүй бол гай болж бас 1 шагнал аваад зүхүүлж суух байсан  биз. 
Эцэст нь горимын санал байна.
Энэ хараал идсэн Монголын бүх урлагийг хаая!
Тэртээ тэргүй дэлхийгээр дүүрэн урлаг байхад энэ муусайнуудаар яадгийн.
Хүүхэддээ Амэрик хүүхдийн дуу сургая, эмээ өвөөгийнхөө насны ойн дээр Итали дуу дуулж өгцгөөе. 
Монголд дуу хуур, дуучид ер нь хэрэггүй!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.