Улсын аваргаар "Дэрэнгийн хөвгүүд" тодорлоо
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хамгийн бага насны ангиллын "Грассрүүтс" улсын аварга шалгаруулах тэмцээний 10 насанд нийт 36 багийн 597 тоглогч өрсөлдөж, өчигдөр /2024.06.20/ аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд Ч.Төрбөлд дасгалжуулагчтай "Дэрэнгийн хөвгүүд" аваргалсан бөгөөд тус баг тэмцээний хамгийн олон гоолыг оруулж, нэг ч ялагдалгүй өндөрлүүлсэн юм. Тэмцээний удаах байрт футзалын 10 хүртэлх насны аваргаар тодроод байсан "Хангарьдын хөвгүүд" шалгарчээ. "Улаанбаатар" клубийн өсвөрийн академи хүрэл медаль хүртэж, тусгай байрыг "BCH Лионсын хөвгүүд" эзэллээ.
Тус "Грассрүүтс" насны тэмцээн нь ирээдүйн тамирчдын суурийг бэлдэх, хүүхдүүдийг спортод дуртай болгож хүмүүжүүлэх гэх зэрэг үндсэн зорилготой тэмцээн юм.




Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.