Улсын арслан Б.Орхонбаяр ээлжит удаагаа түрүүллээ

Улсын арслан Б.Орхонбаяр ээлжит удаагаа түрүүллээ
Монгол Үндэсний Ардчилсан Намын үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр зохион байгуулагдлаа.
"Үндэсний их баяр наадам" ойртсон үед зохиогддог барилдаанууд нь бөхчүүдийн бэлтгэлжилт‚ өнгийг тодорхойлдгоороо онцлогтой билээ.
Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Улсын арслан" Б.Орхонбаяр түрүүлж‚ Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат "Улсын харцага" Т.Баасанхүү болон Архангай аймгийн хотонт сумын харьяат "Аймгийн начин" Б.Гончигсүрэн нар үлдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.