Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн Баасан гарагт /2024.06.28/ улс даяар зохион байгуулагдана.
Хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг хоригложээ.
Тодруулбал Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм байна.
Ташрамд дурдахад УИХ-д 1,340 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 26-ны 23:59 цагт зогсооно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.