Өнөөдөр жүжигчин Д.Баттөмөрийн төрсөн өдөр

Өнөөдөр жүжигчин Д.Баттөмөрийн төрсөн өдөр

УДЭТ-аас уран бүтээлийн гараагаа эхэлж, тайз, дэлгэийн олон уран бүтээлд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Д.Баттөмөр энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр СУИС-ийг 2000 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлагад төгсөж, тэр ондоо УДЭТ-ын босго давсан байна. Театрын урлагт дурлагсад түүнийг “Хаан түүх III” жүжгээр уран бүтээлийн гараагаа эхэлж, “Цахлай”, “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх”, “Дурлал яг үлгэр шиг, бас үхэл шиг”, “Саран хөхөө”, “Амьдрал чиний төлөө”, “Харц хатан”, “Нууц амраг чинь болъё”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Шар тэнгисийн тарчлаан”, “Оролмаа эх”, “Домогт Ану хатан”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Нора”, “Кихот ноён”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, “Бүсгүйн зурвас”, “Анна Каренина” гэхчлэн үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол, туслах дүрүүдэд тоглосноор нь эчнээ мэднэ. Хамгийн сүүлд тэрбээр “Орфей” театрын “Опал” саркастик драмын жүжигт цагдаа Жо Янки, УДЭТ-ын “Хаадын хаан: Андгай” түүхэн жүжигт Хавт Хасарын дүрд “хувирч” үзэгчидтэйгээ уулзсан юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.