"Үндэсний ялагч" нэг хүний жүжгийн уралдаанд жүжигчин Г.Отгонцэцэг түрүүлжээ

"Үндэсний ялагч" нэг хүний жүжгийн уралдаанд жүжигчин Г.Отгонцэцэг түрүүлжээ

Монголын моно жүжгийн үндэсний төвөөс уламжлал болгон “Үндэсний ялагч” улсын уралдааныг зохион байгуулдаг. Олон улсын наадамд оролцох босго болдог эл уралдааныг өнөө жил найм дахь жилдээ зохион байгууллаа. Тайзны урлагийн хамгийн хүнд төрөлд тооцогддог ганц хүний буюу моно жүжгийн тус уралдаанд нийслэл болон орон нутгийн 30 гаруй жүжигчин өрсөлдсөнөөс УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Дөргөнө хатны алтан зоос” жүжгээр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр энэхүү уралдаанд түрүүлснээр ирэх есдүгээр сард болох “Ялагчийн цуваа” олон улсын наадамд оролцох эрхтэй болж буй юм.

content 1058 448857312 7673264246

Уралдааны дэд байрт УДЭТ-ын залуу жүжигчин Т.Анхзул “Followers” жүжгээр шалгарсан бол “Амьдралын шорон” жүжгээр жүжигчин Ч.Лхагвадорж гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрын шагналыг “Bee” театрын жүжигчин М.Мөнхчимэг “Хэмхэрхий дүрснүүд”, Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Г.Мөнхбаатар “Намайг оршуулаач” жүжгээр тус тус хүртсэн байна.

 

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.