Жюү жицүгийн тамирчид Тайландын гран пригээс дөрвөн медаль хүртлээ

Жюү жицүгийн тамирчид Тайландын гран пригээс дөрвөн медаль хүртлээ

Тайланд Улсын Бангкок хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон дэлхийн чансааны оноо олгох “Thailand grand prix 2024” жюү жицүгийн тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 94 кг-ын жинд “Jet sharing Mongolia", "Gmobile", "Jump" академийн тамирчин Г.Гантулга алтан медаль,  эмэгтэйчүүдийн 57 кг-д “Гаруда" академийн тамирчин Г.Монголжин мөнгөн медаль, “Jump" академийн тамирчин О.Мөнхжаргал хүрэл медаль хүртсэн байна.

content 1059 1

content 1059 3

Мөн 62 кг-д Б.Баяртулга, 69 кг-д  “Jump" академийн тамирчин Ч.Түвдэнтарваа нар тавдугаар байр, ”Мастерс” ангиллын М-69 кг-д “Оюу толгой Miners академи”-ийн тамирчин Л.Болдоо алтан медаль хүртжээ.

content 1059 2

Тус тэмцээний дэвжээний шүүгчээр МЖЖХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын “Continental A” шүүгч Т.Мөнх ажилласан байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.