Ц.Уранзаяа Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртжээ
Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-нд Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй.
Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын барилдаан болж, шилдгүүд тодорлоо. Манай тамирчдаас 73 кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ.

Түүний жинд есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин хагас шигшээд Тайванийн тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.