Өнөөдөр найруулагч, продюсер С.Ононбатын төрсөн өдөр

Өнөөдөр найруулагч, продюсер С.Ононбатын төрсөн өдөр

"On and off"-ийн гэдгээрээ олноо алдаршсан С.Ононбат энэ өдөр мэндэлжээ. Хотын унаган хүү тэрбээр нийслэлийн 23-р сургуулийг төгсөж, улмаар 1989 оноос МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагч хүртэл ажилласан байдаг. Үргэлжлүүлэн 1991 онд “СҮМО” телевизэд найруулагч, 1992-1993 онд “UBS” анхны ажилтнуудыг нэг болон найруулагчаар ажиллаж байгаад 1993 онд “On’n Off” продакшнаа үүсгэн байгуулсан аж.

С.Ононбатын телевиз, урлагтай амьдралаа холбосон нь учиртай. Учир нь тэрбээр багаасаа л тайз, дэлгэцийнхний дунд өссөн бөгөөд ээж нь Үндэсний телевизийн анхны найман боловсон хүчний нэг, телевизийн найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гуай юм. С.Ононбатын ч Монголын урлагт оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлж Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байдаг.

Урлагийнхны хүсэл зорилго, мөрөөдлийг биелүүлэх гүүр болсон “On’n Off” продакшны толгой тэрбээр Шинэ жилийн баяраар үзэгчдийн сэтгэл догдлон хүлээж үздэг байсан “Цэнхэр дэлгэц”-ээс авахуулаад Монголын хөгжмийн ертөнцийн хамаг л шилдгүүдийн дууны клипийг хамгийн шинэ, сонин, содон байдлаар хийж, тоглолтуудыг нь ч дэглэн найруулсар буй юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.