Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаална
Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаалахаар болжээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдах юм. Мөн баяр наадамтай холбоотой бүх мэдээллийг энэхүү сайтаас авах боломжтой аж.
Наадмын тасалбарыг суудлын зэрэглэлээс хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулах бөгөөд нийт 12 мянган ширхэг тасалбар худалдах аж.
Түүнчлэн энэ жил төрийн тэргүүн болон гадаадаас ирэх томоохон зочид төлөөлөгчид урилгаар үзэх бол УИХ-ын гишүүд болон сайд нар, түүний гэр бүлийнхэн урилгаар бус тасалбараа худалдан авч буй гэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.