Наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр дэглэн үзүүлнэ

Наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр дэглэн үзүүлнэ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр дэглэн үзүүлэх гэнэ. Наадммын нээлт, хаалтын үйл ажиллагааныхаар ерөнхий найруулагчаар сонгогдсон Ц.Батнайрамдал “Энэ жилийн наадмын үйл ажиллагааг “Эх дэлхий-Энх оршихуйн цадиг” сэдвээр хийх юм. Жил бүрийн наадмын нээлт болон хаалтыг найруулагчид өөрийн онцлог, арга барилаар хийдэг. Өнөө жилийн хувьд дэлхийн үүсэл, хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн үлдээсэн ул мөрийг тусгасан хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудыг инновацын бүтээл болгож, орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж, мюзикл хэлбэрээр наадмыг нээхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хийж байна" гэв.

Наадмын нээлт, хаалтыг үндэсний өв соёлыг орчин үеийн техник технологитой хослуулан бүрэн автомат тайзан дээр хийх бөгөөд 1200 гаруй уран бүтээлч оролцох аж. Одоогоор нээлтийн бэлтгэлийн үйл явц 85 хувьтай үргэлжилж буй юм байна.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.