Шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг 2027 оны 1 дүгээр сарын 1 хүртэл түр хойшлууллаа

Шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг 2027 оны 1 дүгээр сарын 1 хүртэл түр хойшлууллаа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 06 дугаар хуралдаан 8 дугаар сарын 21-ний өдөр болж, шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн.

Хуралдаанаар уг зохицуулалтын хэрэгжилтийг 2027 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр хойшлуулах, энэ хугацаанд даатгуулагчаас 20,000 төгрөгийн хамтын төлбөр авахгүй байх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас цахим шилжүүлэг хийлгэхийг шаардахгүй байх шийдвэрийг гаргасан.
Мөн хойшлуулсан хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын цахим систем, мэдээлэл солилцооны нэгдсэн стандартын техникийн бэлэн байдлыг хангаж, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Уг шийдвэрийг ЭМДҮЗ-ийн 2026 оны 09 дүгээр тогтоолоор баталгаажуулж, 8 дугаар сарын 21-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, бүртгэлийн хөдөлгөөн хийгдсэн байна.

Иймд дээрх шийдвэрийн дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01 хүртэл даатгуулагчид цахим шилжүүлэг хийлгээгүй гэсэн үндэслэлээр 20,000 төгрөгийн хамтын төлбөр төлөхгүй бөгөөд шатлал хоорондын цахим шилжүүлгийг заавал шаардахгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.