А.Отгонбаатарын шидсэн өндөгт оногдсон П.Наранбаяр сайд, Т.Отгонбаатар нар гомдолгүй гэжээ

А.Отгонбаатарын шидсэн өндөгт оногдсон П.Наранбаяр сайд, Т.Отгонбаатар нар гомдолгүй гэжээ

Улс төрийн талбар дахь дуулиан шуугиан намдах биш, ээлжит нэгэн шуугианы эзнээр Боловсролын сайд П.Наранбаяр, "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар нар тодорсон. Тодруулбал өнгөрсөн Даваа гарагт Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн асуудлаар хэвлэлийн хурал хийх үед "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар түүн рүү өндөг шидэж, үймээн дэгдээсэн. Улмаар сайд П.Наранбаярын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар А.Отгонбаатартай олны өмнө нударга зөрүүлсэн нь олны анхаарлыг татаж, одоо ч цахим орчинд шуугисаар байна. Учир нь Цагдаагийн байгууллагаас тус хэрэгт холбогдогчдоос мэдүүлэг авна гэж байсан юм. Гэвч А.Отгонбаатарын шидсэн өндөгт оногдсон Боловсролын сайд П.Наранбаяр, түүний хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар нар гомдолгүй гэжээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.