"Victoria Secret" загварын шоу 5 жилийн дараа эргэн ирнэ

"Victoria Secret" загварын шоу 5 жилийн дараа эргэн ирнэ

Дэлхийн дотуур хувцасны шилдэг загварын шоу болох “Victoria’s Secret” таван жилийн дараа эргэн ирэх нь. Үзэсгэлэнт царай, өндөр нуруу, төгс биеийн галбиртай сахиусан тэнгэрүүд, чамин загваруудаараа олны нүдийг хужирладаг тус шоу 2019 онд эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг хүндэтгээгүй гэх шүүмжлэлд өртөж, цуцлагдаж байсан юм. “Victoria’s Secret”-ийн анхны хувилбар 1995 онд цацагдаж, 2019 он тасралтгүй үзэгчдэд хүрсэн юм. Ингэхдээ 2000-аад оны үед шоуны алдар нэр оргилдоо хүрч, 2001 онд 12 сая үзэгчийг татаж байжээ. Үүнээс хойш рейтинг нь буурсаар 2018 онд үзэгчдийн тоо 3.3 сая болсон байна. 

Олон жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болох гэж буй уг шоунд Өмнөд Солонгосын алдарт Blackpink-ийн гишүүн Лиса, Таила болон Сher нарын хамтран тайзнаа гарч, сахиусан тэнгэрүүдтэй үзүүлбэр үзүүлэхээр болжээ.

content 1150 460659072 1827195590

Алдарт брэндийн чамин дотуур хувцаснаас илүүтэй сахиусан тэнгэрүүдийг харах гэж цугладаг олон үзэгчид бий. Тиймдээ ч таван жил завсарлага авсны эцэст эргэн ирж байгаа тус шоунд ямар сахиусан тэнгэрүүд алхах нь олны анхаарлыг татаж байгаа юм. Үүнээс гадна тус тайзан дээр анх удаа к-поп дуучин гарч буй хэмээн компанийн зүгээс онцолсон байна. 

content 1150 22Victoria Secret22

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.