"Ирэх жил тэтгэвэр, цалинг инфляцтай уялдуулж, зургаан хувиар нэмнэ"

"Ирэх жил тэтгэвэр, цалинг инфляцтай уялдуулж, зургаан хувиар нэмнэ"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цалин, тэтгэвэртэй холбоотой дараах мэдээллийг сэтгүүлчидтэй уулзах уулзалтын үеэр өгчээ. 

Тэрбээр "Бид өнөөдөр цалин хөлсний тогтолцоогоо эргэн харах шаардлага үүсээд байна. Нэг Засгийн газартай ч салбар бүр өөр өөр зэрэглэл, өөр шатлалтай цалингийн тогтолцоотой явж ирлээ. Төрийн албанд ажиллахад цалинг ямар аргачлалаар тооцох, ямар нэмэгдэл, урамшуулал авах вэ гэдэг Цалин хөлс, нийгмийн баталгааны тогтолцооны хуулийг өргөн барихаар бэлтгэж байна.

Ирэх жил тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмэхээр тооцоолж, УИХ-д төсөв өргөн барилаа" гэж хэлсэн байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.