Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ

Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ

Монголын загвар өмсөгчдийг хол хаясан Цэдо дэлхийн алдарт брэндүүдийн нүүр царайгаар тодорч, харийн оронд гялалзаж явна. “Тютю” УСК-ны дүрээр олонд танигдаж, “Хотулун гүнж”-ийн дүр бүтээсэн тэрбээр өдгөө АНУ-дод болж, загварын ертөнцөд цахиур хагалсаар. Москвагийн театр, урлагийн их сургуулийг төгссөн М.Цэрэндолгор алдарт “Vogue” сэтгүүлийн хуудсыг чимж, “Elite” болон Израйлийн хамгийн олон уншигчтай сэтгүүлийн хуудаснаа уригдан, тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгч “Christian Louboutin”-ы нүүр царайгаар тодорч байв.

Мөн Швейцарын алдарт "Bucherer" брэндийн 2024 оны шинэ загварын нүүр царай болсон билээ. Дэлхийд алдартай 136 жилийн түүхт, үнэт эдлэлийн "Bucherer" брэндийн зураг авалтад монгол модель оролцсон нь анхны тохиолдол юм. Тэгвэл энэ удаад дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн брэнд болох LOUIS VUITTON-ы хараанд өртөж, тус брэндийн шинэ загварын цүнхнийг танилцуулах үзүүлбэрийн зураг авалтад оролцжээ. 

content 1184 Модель М

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.