З.Номинзул "Miss Universe" тэмцээний "Шилдэг албан ёсны хөрөг зураг" шалгаруулалтын 14-р байранд оржээ
Дэлхийд хамгийн олон үзэгчтэй, нэр хүндтэй гэгддэг “Miss Universe” тэмцээнд энэ жил дэлхийн 130 гаруй улсын гоо бүсгүй оролцож байгаа юм. Мексик улсын Мехико хотноо ирэх сарын 17-ны өдөр болох 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалд Монгол улсыг төлөөлөн өрсөлдөхөөр мисс З.Номинзул гурав хоногийн өмнө эх орноосоо мордсон.
Тэгвэл 500 мянган дагагчтай "Sash Factor" гоо сайхны сайтаас “Шилдэг албан ёсны хөрөг зураг” шалгаруулалтад Монгол улсын гоо бүсгүй болох З.Номинзул 14-р байранд оржээ.
З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрж өссөн бөгөөд танилцуулгадаа "Монгол орны нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол улсаа таниулна” гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.