Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ
Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын харцага Н.Батзаяагийн гэргий Ш.Энхжаргал тэнгэрт хальсан талаарх эмгэнэл, мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл тэрээр нэр бүхий зочид буудалд өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан талаар албаны эх сурвалж мэдээлэв. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад уг хэрэг гадны нөлөөгүй үйлдэгдсэн учир хувь хүний нууц, нэр төрийг хамгаалах үүднээс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Талийгаач Ш.Энхжаргал нь ХЗДХЯ-нд мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд амиа егүүтгэсэн шалтгаан нь мэргэжлээрээ халхавч хийн иргэдээс их хэмжээний мөнгө луйвардсан байх магадлалтай гэж эх сурвалж хэллээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.