Н.Төгсцогт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28 /2023.12.28/-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтай мансуурсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлсэн.
Тэгвэл Н.Төгсцогтын дээрх үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгахаар цагдаагийн байгууллагаас прокурорт харьяалал тогтоолгохоор хандаад байгаа аж. Н.Төгсцогтын хувьд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хадгалсан зэрэг үйлдэл илрээгүй аж. Тиймээс түүнийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж магадгүй юм байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.