Лу.Гантөмөр Азийн улс төрийн зүтгэлтэн шагнал хүртжээ

Лу.Гантөмөр Азийн улс төрийн зүтгэлтэн шагнал хүртжээ

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр “1st World CEO Summit Awards”-аас “Бодлогын инноваци ба гадаад хамтын ажиллагааны удирдлагын нэрэмжит дээд шагнал” болох “Азийн Улс төрийн зүтгэлтэн” шагналын эзэн боллоо.

Энэхүү арга хэмжээ нь бүтээлч инновацийг манлайлж, улс орны болон олон улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгчид, улс төрийн удирдагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулах зорилготой юм.

content 136 Лу

Тус Бодлогын инновацийн гүйцэтгэх удирдлагын ангилалд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Үндэсний Ассамблейн дэд дарга Жон Ү Тэк, Сөүл хотын Тусгай захирагч О Сэ Хун, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Вон Хи Рён, Шадар сайд, Шинжлэх ухаан, технологийн сайд асан О Мён, Үндэсний ассамблейн гишүүн асан На Кён Вон, Сунчон хотын дарга Но Кван Гю, Хо Ши Мин хотын Ардын хорооны дарга, хотын дарга Фан Ван Май нар шалгарлаа. Бүс нутагтаа ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа хоёр их гүрний голд ардчиллыг бэхжүүлэх геополитикийн амаргүй нөхцөлд парламентат засаглалыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлж буй хэмээн энэхүү шагналыг олгож буйгаа тус байгууллагаас онцолжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.