Японы баруун өмнөд хэсэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Японы баруун өмнөд хэсэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өчигдөр /2025.01.13/ 21:19 цагт болсон байна.

Үүнтэй холбоотойгоор Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал,"Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Миязаки мужид болсон бөгөөд хамгийн хүчтэй газар хөдөлсөн бүс нутагт 0-7 ба түүнээс доош магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус агентлаг Миязаки болон Кочи мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв.

Тус бүс нутагт оршин сууж буй Монгол иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг хүсье гэжээ" Японы эрх баригчид орон нутгийн иргэдэд цунамийн сэрэмжлүүлгийг цуцлах хүртэл далайд орохгүй, эрэг рүү ойртохгүй байхыг уриалсан байна. Газар хөдлөлтийн голомт 37 километрийн гүнд болсон бөгөөд цунамийн давлагаа эдгээр мужийн эрэгт аль хэдийн хүрсэн. Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, хамгийн өндөр нь 3.2 фут хүрсэн аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.