Монгол гэр шатаж хоёр иргэн амь үрэгджээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Уурхайчин” 4 дүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:57 цагт хүлээн авсан.
Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсныг унтраасан.
Уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг, сумын Цагдаагийн хэлтэс шүүх шинжилгээний хүрээлэнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.