Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, зул өргөнө

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, зул өргөнө

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, энэ сарын 23-нд зул өргөхөөр болжээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-ний шөнө газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон машинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргээр гэмтэж байв.

Энэ хэргийг прокурорын байгууллагаас өчигдөр /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж буй талаар мэдээлсэн юм. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.