“Ханбогд Кашимер” ХХК, МҮОХ-той 2024 оны Алтан түншээр хамтран ажиллаж байна
Ноолуураар баян Монгол улсад тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн гаргаж, дэлхийд танигдсан цөөн хэдэн компани бий. Үүний нэг нь "Ханбогд кашимер". Олон жил ноёрхлоо тогтоосон "Ханбогд" өнгөрсөн онд хуримын шинэ коллекци гаргаад амжсан. Үүгээр зогсохгүй сүүлийн 10 гаруй жил “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарсан тэд 2023 онд тус амжилтаа дахин баталж, Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарсан юм.
Тэгвэл Монгол улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх иж бүрэн цогц үйлдвэрийг бий болгосон "Ханбогд"-ынхон МҮОХ-той хамтран ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааныхаа хүрээнд “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимпын их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдын нээлтийн ёслолын 14 иж бүрдэл сет хувцсыг бэлтгэсэн байна.
Тухайлбал, Оёмол малгайтай нөмрөг, Сүлжмэл цамц, Өмд, Малгай ороолт, бээлий, гидр, Дотуур цамц, Өвлийн түрийтэй эсгий гутал, Туг барих тамирчдад лоовуузан малгай, Хүннү захтай дээл, бүс зэрэг сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүнүүд багтжээ.
“Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимпын их наадам 1.19-2.1 болох юм.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.