Танилц: Топ модель Д.Пүрэвсүрэн нарын охин Г.Мөнхжин
Д.Пүрэвсүрэн хоёрын охин хуульч мэргэжилтэй ч бүжиглэх хоббитой

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн охин Мөнхжин нас биед хүрчээ. Өдгөө 22 настай тэрээр дунд сургуулиа Монголдоо American school of Ulaanbaatar-ыг төгссөн бол дээд боловсролоо Англид эзэмшжээ. Өнгөрсөн онд Лондонгийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн тэрээр ээж шигээ загвар өмсөгч болоогүй ч ээжийнхээ бүжиглэх авьяас, сонирхлыг өвлөсөн бололтой. Истаграмаар нь дүүрэн бүжиглэсэн story байх нь үүний нэг баталгаа.

Мөнхжин ээжтэйгээ хослон алдартай дизайнеруудын бүтээлийг сошиал орчинд сурталчилдаг хэмээн бичигдэх нь бий. Гэвч тэрээр Д.Пүрэвсүрэнгийн охин гэж олон нийтэд танигдахаас илүүтэйгээр Мөнхжин нэрээрээ, өөрийнхөөрөө танигдмаар байна гэдэг гэнэ лээ. Угаасаа ч энэ нь олонд алдартай аав, ээжийн хүүхэд бүрт байдаг амбиц билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.