Ц.Хулангийн Дээд шүүхэд гаргасан гомдлыг хоёр хоногийн дараа хэлэлцэнэ
Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэмээн анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноосон.
Тэд уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан Ц.Хулангийн ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн.
Улмаар Ц.Хулан, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хаалттай хянан хэлэлцэхээр болжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.