Хаянаагийн охин Хятадад дуугаараа шуугиулж явна
2023 оны хамгийн эрэлттэй, хамгийн олон краштай дуучнаар нэрлэгдсэн Т.Хаянхярваа БНСУ, Австралийг андынхаа хамт байлдан дагуулсан. Түүнийг фэнүүд нь микрофон тавиулахгүй, тайзнаас буулгахгүй бүчиж байна. Boyband-ууд дундаас олноос онцгойрдог Хаянаа 2000 онд аав болсон. Түүний том охин Х.Танхилуун БНХАУ-д суралцахын хажуугаар дуу хуураараа байлдан дагуулж эхэлжээ. 2023 онд Шанхайд болсон дууны тэмцээнээс Гран при шагнал хүртсэн эхний амжилт. Бичлэг нь 150 мянган live үзэлттэй, 15 мянган үзэгчтэй байсан гэдэг.
Дараагийн амжилт нь саяхан болсон “HUAWEI” өндөр зэрэглэлийн хүлээн авалтад урилгаар дуулсныг ээж нь нүүр хуудастаа бахархалтайгаар бичжээ. Тэрбум хэдийнэ давсан хүн ам дундаас торойж гарна гэдэг, тэмцээнээс Гран при авна гэдэг, үндэснийх нь том корпорацийн шоунд урилгаар дуулна гэдэг бахархал төдийгүй үзүүлэлт юм. Ямартай ч дуучин аавын охин дэлхийн хамгийн том зах зээлд дуучныхаа хувьд бүрэн утгаараа хүлээн зөвшөөрөгджээ.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.