Бүтээмжийн менежер буюу шахааныхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ч савраа дүржээ

Бүтээмжийн менежер буюу шахааныхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ч савраа дүржээ

Төрийн байгууллагуудын хэмнэлтийн горим зөвхөн уриа лоозон төдий байсныг он гарснаас хойш хэтэрхий ойрхон давтамжтай хийгдэж буй шахааны томилолтууд харуулж буй. Чухамдаа энэ Засгийн үед гарч ирсэн Бүтээмжийн менежер гэх албан тушаал, ажлын байрны зорилго, чиг үүрэг, ач холбогдол нь тодорхойгүй ч ахиад  23 төрийн өмчит компанид 250-350 менежер шинээр томилогдож байгаа гэх мэдээлэл байна. Тэдний нэг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр ХҮН-ын тодотголтой, өнгөрсөн сонгуулиар 6-р тойрогт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон Д.Баярбилэг, Бүтээмж хариуцсан менежерээр АН-ын тодотголтой Г.Одхүү нар томилогджээ.

content 2053 баярбилэг

Цаашилбал, “Эрдэнэт” ТӨҮГ-т бүр дөрвөн менежер томилогдсоны дотор мөн л УИХ-ын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон АН-ын И.Мөнхжаргал нарын улс байх жишээний. Ерөөсөө сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон улсуудын хоргодох эцсийн байр нь энд, тэндэх төрийн өмчит үйлдвэрийн газруудад Бүтээмжийн менежерээр томилогдох болсон юмдаг уу даа.  

content 2053 мөнхжаргал

“Монголросцветмет” ТӨҮГ-ын Орлогч даргын статус бүхий Бүтээмж хариуцсан менежерээр томилогдоод буй УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг гэхэд саяын сонгуулиар мөн л өвдөг шороодсон нэгэн.

content 2053 М

Бүтээмж хариуцсан менежер, хяналтын менежерүүд гэх эдгээр хүмүүс дунджаар 6 сая төгрөгийн цалинтай. Үүнийг жилээр тооцвол овоо өндөр дүн гарна. Төсвийн мөнгө уйлдаггүй ч төсвийг чинь бүрдүүлдэг ард түмэн чинь татварын дарамтан дор элгээрээ мөлхөж байна, Л.Оюун-Эрдэнэ сайд аа.  

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.