УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

УИХ-ын гишүүн асан П.Аужин хоёр охин, хоёр хүүтэй. Тэрээр Э.Нандинзүрхтэй ханилан сууж, хоёр хүүгээ төрүүлсэн байдаг. П.Анужин хоёр хүүгийнхээ ааваас өрх тусгаарласан шалтгаанаа саяхан цахим хуудастаа бичсэн юм. Тэгвэл түүний бага хүүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд хүүгийнхээ талаар юу туулж яваагаа сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрээр "2025.04.07

Агуудам төрсөн өдөр

Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ. Ээжээ хайртай гэж хэлд орчихоод нэмж үг хэлэхийг нь хүлээж мөн л энэ хугацааг амьсгалаа даран түгжин хүлээлээ. Ээж нь, Нука нь, ах эгч нар нь, эмээ өвөө нь бид бүгд хүлээж байна. Зүүдэндээ зөндөө удаа гүйж байхыг нь харлаа. Хорвоо дээр юу чамайг босгоно, хэн чамд тус болно гэсэн бүгдийг зориулж, ойртуулахыг хичээж явна. Судалж ч явна. Бид хоёроос илүү хүнд маамаа нар эдгэж босохын төлөө тэмцэж байхыг хоёулаа зөндөө харсан, хүч авдаг аа тэднээсээ. Хүнийг хайрлахын утга учрыг бүрэн таниулсан хүү чамайгаа яг тийм их, чин хайраар, бүр элэг зүрх, эд эсээрээ ээж нь хайрладаг юм шүү.

Миний хүү сайжирсаар байгаа. Миний хүү эдгэнэ. Бас сайн эр хүн болно. Миний хүү тэвчээртэй эмчлүүлдэг, тэнхээтэй давдаг, Гайхалтай.

Хүүгээ сайхан болохоор бидэнд тус болсон зам мөр бүхнийг бичнэ ээ. Эрүүл мэнд эмзэг тул тэнд энд сайн гэж зөвлөхөөс би эмээдэг. Эхлээд өөрөө туулаад гаръя гэж боддог юм. Өвдөж байгаа хүүхдүүд, хүүхдээ үүрсэн эцэг эхчүүдийг би чин зүрхнээсээ мэдэрдэг. Шаналсан зүрхний цохилт худал байдаггүй юм. Би гишүүн байхдаа нялх хүүхдүүдийн төлөө, тэр дундаа эмчилгээгүй шаналж буй хүүхдүүдийн төлөө чадах зүйлээ хуулийн хүрээнд хийсээн. Орилж хашгирч явахаар чимээгүй хийе л гэж зүтгэсэн. Хийж амжаагүй, өөрчилж чадаагүй зүйл мэдээж их бий.

Ах эгч нарыг нь чиний насан дээр сургуульд оруулж, онц сураарай гэдэг байв. Бяцхан биенээс ямар ихийг шаарддаг байж вэ гэж одоо ээж нь өөрийгөө зэмлэдэг. Хүүхэд бүрэн бүтэн, хөл дээрээ гишгэж л байхад хорвоод өөр ямар ч шунал хэрэггүйг хүү минь чи л надад ойлгуулсан. Юмс их энгийн юм байна лээ. Үүнийг мөн л чи минь надад ойлгуулсан.

Чи биднийг бүчсэн хуурамч худлын нэвсгэр дээлийг тайлаад шидчихлээ хоёулаа. Өөрсдийн даахаа л дааж амьдаръя.

Энэхэн биеэс минь тасарсан, хамгийн хөөрхөн хүү чамдаа хорвоод энгийн сайхнаар, өөрийнхөөрөө тэнүүн амьдрахыг ээж нь хүсье! Миний хүү хөлд ороорой, тэнцээрэй. Ээж нь үхтлээ зүтгэнэ, үхсэн ч зүтгэнэ! Хүүгээ үүрээд явах нас тэнхээ минь хэзээ ч дуусахгүй.

Над шиг, бидэн шиг замыг туулж буй бүх аав ээж, бяцхан үрсэд нь чин зүрхний хайраа илгээж, өндөрт байх нарыг харан бүлээцэж, уудам талаа харан уужирч, хорвоод зөвхөн би л зовоогүй гэдгээ таньж Өөдтэй өөдрөг алхахыг хүсье ээ!

Бага хүүг Агуудам гэдэг. Уудам гэсэн утгатай. Ахыг нь Агула гэдэг. Уул тал шиг хоёр сайхан хүүтэй хүн би, бид алзахгүй ээ."  хэмээн бичсэн байна.

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

9 цаг 2 мин

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

14 цаг 48 мин

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

18 цаг 40 мин

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

19 цаг 30 мин

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарч, чих сэтэрсэн асуудал үүссэн

19 цаг 49 мин

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

20 цаг 12 мин

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

20 цаг 43 мин

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

21 цаг 41 мин

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ

21 цаг 53 мин

Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

21 цаг 54 мин

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

Уржигдар 20 цаг 18 мин

Эрэлч ноход 151 хүний амийг аварчээ

Уржигдар 17 цаг 50 мин

МУГТ Н.Нандинхүсэл “WNCAA”-гийн нэгдүгээр дивизонд тоглох анхны Монгол эмэгтэй тамирчин болж, түүх бүтээв

Уржигдар 16 цаг 55 мин

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Уржигдар 16 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "Би өнгөрсөн оны 11-р сард хавраас махны үнэ өснө гэдгийг төсөөлж хэлж байсан

Уржигдар 16 цаг 05 мин

Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчлах ажлыг хийж байна

Уржигдар 15 цаг 17 мин

Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорихыг өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас болно

Уржигдар 13 цаг 15 мин

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

Уржигдар 09 цаг 50 мин

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

2026-05-20

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2026-05-20

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

2026-05-20

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

2026-05-18

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

21 цаг 41 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

2026-05-19

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

20 цаг 12 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

2026-05-19

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Уржигдар 16 цаг 15 мин

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

18 цаг 40 мин

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

2026-05-20

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-18

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

2026-05-19

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

14 цаг 48 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

2026-05-18

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

Уржигдар 09 цаг 50 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

2026-05-18

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

2026-05-19

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

2026-05-20

Сурталчилгаа