Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн GOLDEN HITS тоглолт рок, поп, хип хоп оддыг нэгтгэнэ
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, залуусыг байлдан дагуулсан домогт "Хар сарнай" хамтлаг 35 жилийн ойдоо зориулан "Golden Hits" тоглолтыг 2025 оны тавдугаар сарын 24-нд "Social Pay Park"-д зохион байгуулахаар зарласан нь энэ хаврын хөгжмийн ертөнцийг доргиосон үйл явдал болж байна.
Монголдоо анх удаа реп техно урсгалын эхлэлийг тавьсан "Хар сарнай" хамтлаг 1990 онд байгуулагдсан түүхтэй.
35 жилийн өмнө “Хар сарнай” нэртэй доргио хамтлаг тайзан дээр алхаж, Монголын рок поп урлагт өөрийн ертөнцийг нээж, зүрх сэтгэлд хоногшсон супер хит бүтээлүүдээ туурвиж эхэлжээ.
Тэдний хөгжим, уран бүтээлүүд фэнүүддээ хайр түгээж, уярааж, доргиож, урам зориг хайрласан. Хамгийн гол нь энэ бүх цаг хугацаанд "Хар сарнай" үргэлж амьд, үргэлж хит, үргэлж эрч хүчийг мэдрүүлдэг ирсэн нь гайхалтай.
"Golden Hits" тоглолтод "Никитон", "Харанга", "Чингис хаан", "Нисванис", Icetop, Fire хамтлаг, дуучин Б.Сарантуяа, С.Сэрчмаа, реппэр Гинжин, бусад залуу одод гэхчлэн Монголын бүх цаг үеийн, бүх шилдэг уран бүтээлчид, хамтлаг, дуучид нэгдсэн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.