М.Бямбаа олон улсын бүжгийн тэмцээнээс Гран-При шагнал хүртжээ
"Хувьсал" продакшны анхны уран бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны биеэ үнэлэгч бүсгүйн дүрээр олонд танигдсан М.Бямбаа олон улсад нэрээ гаргаж явна. Тэрээр БНСУ-д зохион байгуулагдсан “World Dance Grand Prix” тэмцээнд О.Чинбатын хөгжим, УГЗ Д.Баярбаатарын дэглэлт "ЦАГААН БУГА" бүтээлээр оролцож Гран-При шагнал хүртжээ.
Улсынхаа урдаа барих цөөн бүжигчдийн нэг, томоохон арга хэмжээ, тазанд уригдан оролцдог түүнийг бүжигчдийн мисс ч гэж нэрийдэх нь бий. Олон Бямбаагаас эрхгүй ялгардаг түүнд өнгөрсөн онд Алтангадас одон олгосон. Одонгийнхоо хэргийг ч гаргаж, түмэнд олонд шагшигдаж явна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.