Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ

Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ

Монголын орчин үеийн рок урсгалын төлөөлөгч Blindfold хамтлаг анх удаа Зүүн Өмнөд Азийн хөгжмийн салбарын томоохон фестиваль AXEAN-д уригджээ. Тус фестивальд жил бүр дэлхийн 30 гаруй орны 200 уран бүтээлч, 240 төлөөлөгч нэг дор цугладаг. Энэ жил есдүгээр сард, 40 гаруй хамтлаг, уран бүтээлчтэйгээр Индонезийн Бали арал дээр зохион байгуулагдах гэж байна.

Тус фестивальд монгол хамтлаг уригдсан нь Монголын шинэ үеийн хөгжмийг олон улсад хүргэх, цаашлаад хамтран ажиллах томоохон боломжийг нээж өгөх ач холбогдолтой гэнэ. Учир нь тэнд дуучид, уран бүтээлчдээс гадна орон орны продюсер, хөгжмийн агентлагууд хүрэлцэн ирж, авьяаслаг уран бүтээлчдийг дэргэдээс нь үзсэнээр, хамтын ажиллагааны санал тавьдаг байна. Харин энэхүү боломжийг бодитой болгож, фестивальд оролцохын тулд Blindfold хамтлагийн зүгээс санхүүжилт босгож байгаа билээ.

content 2443 848913be423235b018ae

Хэрхэн туслах боломжтой вэ?

Нийт зардалд нислэг, тоног төхөөрөмж, маркетинг болон баримтат контент бэлтгэх зардал орж байгаа бөгөөд хэрэв та Монголын дуу хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсвэл энд дарж нэвтрэн мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжтой юм байна.

Тус үйл ажиллагааг Монголын анхны бөгөөд цор ганц “хамтын санхүүжилтийн платформ” Фандиа (Fundea)-гаар явуулж буй. Тус платформ дээр төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээлэл, хандивлагчийн нэр, мөнгөн дүн гээд цөм нээлттэй харагддаг тул баталгаат байдалд нь итгэлтэй байж болох аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.