The MongolZ баг “FISSURE Playground 2” тэмцээний дэд байрт шалгарлаа
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2” тэмцээнд Монгол Улсын The MongolZ баг дэд байрт шалгарлаа. Нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай уг тэмцээнд The MongolZ багийнхан дэд байрт шалгарч, 230 мянган ам.долларын эзэд болж байна.
The MongolZ багийн хувьд финалын шатанд Бразил улсын “Furia” багийн эсрэг “Best of 5” буюу таван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглож 3:2 харьцаагаар хожигдсон юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.