2025 оны хамгийн үзэгчгүй тоглолт Fat Joe болсон ч ...

2025 оны хамгийн үзэгчгүй тоглолт Fat Joe болсон ч ...

Ер нь л тоглолт давхцах шиг хэцүү зүйл байдаггүй юм байна. “Зүрх асна” тоглолттой “Гала” хамтлагийн тоглолт өдөр нь давхцсан. Аль хэдийнэ “Social Pay”-д өдрөө захиалчихсан байсан Ану Болороо хоёр эгчийгээ хүндэтгэн цуцласан. Үзэгчийн тоо сонирхогч нь өөр ч тодорхой хэмжээнд хуваагдах байсан. Тэгвэл сая амралтын өдрөөр бүх оддын шахуу тоглолт АНУ-ын домогт реппер Fat Joy тоглохтой давхцаж орхилоо. Хүндэтгэх шалтгаан байсан юм билээ. Нүүрэн дээрээ бүх оддын хамтын тоглолт боловч нэгэн эрхэм хүмүүний эмчилгээний зардалд рок попынхон туслахаар нэгдсэн хэрэг. Харин бидний хувьд Fat Joy Төв цэнгэлдэхийн хаалтын тоглолт гэдэг утгаараа сонирхож үзсэн юм.

content 2721 551680306 1852839876

Та нар айлын охин хүүхдийг царай зүсээр нь ер нь битгий гоочилж бай. Үндэсний хувцастай бадриундуу бүсгүй хадаг сүүтэй АНУ-ын репперийг тоссон биш бөх шиг л гэнэ бяртай л гэнэ. Нисэх онгоцны буудал дээр тэр бүсгүй зөвхөн тосоогүй. Болдко түүний баг хамт олон моточид цуваагаар явж хүндэтгэл үзүүллээ. Одоо бодвол нөгөө моточин бүсгүйчүүд нь ирсэн бол яг нэг юм хэлэх байсан биз. Домогт репперийг даруухан угтах ёслол болж ШангриЛа-д буулаа. Тэр дунд сэтгэлээрээ огшиж явсан нэг л урлагийн хүн байсан нь DerBi гэх дуучин бүсгүй. Уг нь хип хопчид урсгалынх нь нэр хүндтэй од ирж байхад дулаан хөнжилдөө дугжирах биш хүндлэл үзүүлсэн бол оройны тоглолтын хувь заяа хаашаа ч эргэх юм билээ. Товчхондоо яг салбарынхан нь тэгтлээ ойшоож авч үзсэнгүй.

Төв цэнгэлдэх эл хуль. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10000 залуу цуглаад байсан. Social Pay хөл тавих зайгүй чихэж тоглолтын тасалбар 10000 болсон сураг дуулдлаа. Халаалтын хамтлагууд Gangbay, TSETSE, Opozit, MRS.M, Vanquish байлаа. Ахыгаа хүндэлсэн үгс унагаж байсан. Сониноос тэр жүжигчин О.Энхтуулын охин чинь аюулын донжтой халуухан Төв цэнгэлдэхэд тоглолт хийвэл дүүргэчихмээр харагдаж байх чинь. Манай сайхан сайхан авьяастай жүжигчдийн охид хөвгүүд урлагт орсон салбартаа зам мөртэй л явна. Явуургүй тоглолтын амт шимтийг Ц.Хүсэлбаатар найруулагчийн хүү Я.Учрал давс хужрыг нь тааруулах гэж үзсэн.

content 2721 482078054 1073505341

Хэдхэн хоногийн өмнө “T-ARA” хамтлагийн тоглолтоос болж сошиалд ад үзэгдсэн ч тэр дахин Төв цэнгэлдэхийн тоглолтоор зоригтой лайвдаж байв. Угаас ямар Я.Учрал өмнөөс нь дуулалтай биш дээ. Ер нь сошиалд контент бүтээдэг, тодорхой хэмжээний үзэгчтэй залуус улаан нүүрээрээ барцдыг нь үүрч байх шигээ. Fat Joy г авчирсан Баяраа мөн контент бүтээдэг, шоу эвент хийдэг залуу юм билээ. Гэхдээ хийсэн ажлууд нь гэхээс хүн нь төдий л олны танил биш. Тэрбум гаруй төгрөгөөр шатсанаар тэрбээр энэ өдрүүдэд ардын баатар болоод авлаа. Урлагийнхан нь шоу ертөнцөд хөрөнгө оруулалт хийж зориглож байгаа шинэ хүнээ дэмжихгүй болохоор яаж өөд нар харах вэ дээ.

content 2721 8f7b5494ba5510ba3868

Төв цэнгэлдэх дүүрээгүй ч гэсэн Fat Joy 60 минут тайзнаа дуулсан.

Өөрөөр хэлбэл гадаад хамтлаг дуучдаас хамгийн удаан хугацаанд тайзан дээр дуулсан тоглолт болсон гэсэн үг. Жинхэнэ хип хопыг ойлгодог, АНУ-ын алдартныг мэддэг үзэгчид ВИП байдлаар тоглолтоо үзсэн. Есдүгээр сар угаас их зардлын сар учраас үзэгчид цөөн байсан, маркетинг дутлаа, дуучныг нь хэн ч танихгүй учраас гэхчлэн олон үгс сошиалд унаж байна. Анхны юм бүхэн амжилттай байдаггүй. Зохион байгуулсан баг хамт олон асар өндөр үнээр эрсдэл үүрч том давааны ард гарлаа. Ер нь бол аргал чулуу, аав ээжээ дуулсаар уярсаар л байгаа шүү дээ, масс. Гадны алдартныг монголын энэ нөхцөл байдалтай хэрхэн уялдуулж үзэгчдийг татах зааврыг одоогоор нээсэн хүн алга.

О.Хулан

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.